2011/11/20

Журам

АНЭ-ийн даргын 2011 оны 5 –р сарын
04-ны өдрийн.....тоот тушаалын
хоёрдугаар хавсралт

Жижүүр эмч нарын ажиллах журам
1. АНЭ-ийн жижүүр эмч нар нь ажлын өдөр 13:00 цагаас 14:00 цаг, орой 18 :00 цагаас дараа өдрийн 09:00 цаг, ажлын бус өдөр өглөөний 09:00 цагаас дараа өдрийн 09:00 цаг хүртэл үйлчлүүлэгч нарт эмнэлгийн 2 дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

2011/11/18

Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн товч түүх

          Сүхбаатар аймгийн  Эрүүл  мэндийн  байгууллага нь  манай  улсын  эрүүлийг  хамгаалахын  салшгүй  хэсэг  бөгөөд  хөдөлмөрчдийн эрүүл мэндийг хамгаалах нийгэм болон орчин ахуйн хүчин  зүйлүүдийг судлах  талаар бие даасан орон нутгийн салбар хөгжиж  байна. Анх 1942 онд  Хэнтий  Дорнод  аймгийн зарим сумдыг  нэгтгэн  Жавхлант  шарга  нэртэйгээр Сүхбаатар аймгийг байгуулахад ,одоогоор  Баруун-Урт  сумаас  15  километрийн  зайтай  орших   Мандалын   хийд   хэмээх  газарт  нутаг  дэвсгэрийн  харъяалал  тогтоогдсоноор  тус   эмнэлэг  нь  3  орон  тоотойгоор  ажиллаж,  эмнэлгийн үйл  ажиллагаагаа  эхлэх   суурь  тавигдсан  юм.