“Халдвараас сэргийлэх, хянах тогтолцоог бэхжүүлье”
сэдэвт АНЭ-ийн тасаг, нэгжүүдийн дунд зарласан
3 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан 2011.11.03"
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2011.02.23-ны өдрийн 90 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор АНЭ-ийн Халдвар хяналтын алба, Чанарын алба хамтран “Халдвараас сэргийлэх хянах тогтолцоог бэхжүүлье” сэдэвт аяны удирдамж боловсруулан НЭ-ийн даргаар батлуулж 2011.08.15-11.01 хүртэл хугацаанд зарлан дүнгээ гаргалаа.
Зорилго: Эмнэлгээс шалтгаалсан халдвар /ЭШХ/ -аас сэргийлэх,хянах чадавхийг бэхжүүлэх
Зорилт: 1.Эмч,ажилчид болон үйлчлүүлэгчдийг халдвараас сэргийлэх, хянах,тасаг нэгжийн, халдвар хяналтын ажилтан, чанарын багийн үйл ажиллагааг сайжруулах,үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх
2. “Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцоо”-гоор илрүүлэх ,ЭШХ-ын сэжигтэй тохиолдлын мэдээ, мэдээлэл, хариу арга хэмжээний чадавхийг сайжруулах
3. Эмнэлэг үйлчилгээнд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжийн ариутгал халдваргүйтгэл, халдваргүйтгэлийн бодисын хэрэглээ, нөөц, чанарын хяналтыг сайжруулах
4. ЭШХ-аас сэргийлэх талаар эмнэлгийн мэргэжилтэн,үйлчлүүлэгчдэд хийх сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх
5.ЦЦБ-ний хэрэглээний заавар ,журмыг мөрдөж ажиллах
Аяныг дүгнэхдээ: -22 шалгуур үзүүлэлт гаргасан
-Аяны удирдамжинд орсон ЭМС-ын тушаалуудаар мэдлэг шалгах сорил боловсруулан ,авсан
- Тасаг, нэгж бүр аяны хүрээнд хийсэн зүйлээрээ “Power point” программ ашиглан илтгэл тавьсан зэрэг байдлаар нь дүгнэн шалгаруулсан.
Үүнд: Мэдлэг шалгах сорилыг 12 тасаг нэгжийг хамруулан
1. Их эмч нараас 20 асуултаар нийт-38 эмч нар оролцож тасгийн эмч нарын дундаж оноогоор
2. 10сарын 26нд 12 Ахлах сувилагчаас
3. 10сарын 28нд 12 сувилагч тусгай мэргэжилтнээс сорил авч тасгийн үзүүлэлтэнд нь оруулж дүгнэсэн.
/тасаг бүрээр/
№ | Дотор | Амбулатори | Халдварт | Төрөх | Мэдрэл | СЗЭ | Сүрьеэ | Хүүхэд | ХАЯТ | Лаборатори | Сэтгэц | Мэс засал |
Их эмч | 75% | 55% | 60% | 65% | 60% | 65% | 70% | 72,5 | 60% | 70% | 60% | 63% |
Ахлах сувилагч | 75% | 60% | 50% | 75% | 55% | 50% | 50% | 60% | 60% | 70% | 60% | 70% |
Сувилагч тусгай мэргэжилтэн | 65% | 60% | 10% | 70% | 70% | 45% | 70% | 40% | 90% | 60% | 70% | 70% |
- Аяны төгсгөлд 2011.10.28нд бүх тасаг нэгжийн дунд “туршлага солилцох өдөрлөг” зохион байгуулж
Тус өдөрлөгт урилгаар:
1.АНЭ-ийн дарга Д.Мөнхзул
2. ЭМГ-ын ЭТҮЧанар хариуцсан мэргэжилтэн Ш.Адъяа
3. АМХГ-ын Эмчилгээ оношилгооны улсын байцаагч Хүрэлбор
4. АМХГ-ын Эрүүл ахуйн улсын байцаагч Ц.Мөнхцэцэг нар оролцлоо.
Шүүгчээр: Чанарын менежер Д.Барцэцэг
Халдвар судлаач Э.Цолмон
САЗ Д.Туяацогт