2011/11/18

Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн товч түүх

          Сүхбаатар аймгийн  Эрүүл  мэндийн  байгууллага нь  манай  улсын  эрүүлийг  хамгаалахын  салшгүй  хэсэг  бөгөөд  хөдөлмөрчдийн эрүүл мэндийг хамгаалах нийгэм болон орчин ахуйн хүчин  зүйлүүдийг судлах  талаар бие даасан орон нутгийн салбар хөгжиж  байна. Анх 1942 онд  Хэнтий  Дорнод  аймгийн зарим сумдыг  нэгтгэн  Жавхлант  шарга  нэртэйгээр Сүхбаатар аймгийг байгуулахад ,одоогоор  Баруун-Урт  сумаас  15  километрийн  зайтай  орших   Мандалын   хийд   хэмээх  газарт  нутаг  дэвсгэрийн  харъяалал  тогтоогдсоноор  тус   эмнэлэг  нь  3  орон  тоотойгоор  ажиллаж,  эмнэлгийн үйл  ажиллагаагаа  эхлэх   суурь  тавигдсан  юм.  Энэ  үед   тус  эмнэлэгт  Зөвлөлтийн  эмч  Конович  нэлээд  сар  ажиллаад  буцсан  бөгөөд  дараа  нь  Архангай аймгаас  Сайтон  гэгч  орос  эмч  шилжин  ирж  ажилласан  ба  анхны  сувилагчаар  Ж.Дамба, асрагчаар  Т.Загд  нар  ажиллаж  байжээ...
        Тэрээр  гэрт  байрлаж  байсан  эмнэлгийг  хуучин  Мандалын хийдийн 2”р дуганыг засварлуулан 20 ортой больниц, амбулатори болгон  1942 оны  12-р сарын 25-нд  нээн  ажиллуулсан  байна. Больницыг  20 ортой  болгож өргөтгөсөн тэр үед  бага эмч, сувилагч, асрагч, орчуулагч, жолооч  зэрэг 6 орон  тоотой  болжээ.  1944  онд  орос  эмч Сайтоныг  буцсаны  дараа Свестянов гэдэг орос эмч ирсэн  байна. 1952-1961 онуудад  Тина Павловна, Деканозишвали ,Антонина Михайловна Сущкова,Рашид Сапович, Алеев Дмитри , Зиновьевич Майман зэрэг олон  мэргэжилтнүүд  манай  хүн ардын  эрүүл мэндийн төлөө хүчин  зүтгэж , шинжлэх  ухааны  эмнэлгийн  үндсийг  тавилцсан юм.

            Шинээр  бүрэлдэн  тогтсон  Шинжлэх  ухааны  эмнэлгийн нэр  хүндийг бэхжүүлэн  хөгжүүлэхэд монгол их эмч С.Гомбожав, Ө.Готов, Д.Балдандорж Ү.Батмөнх, С.Дүгэржав нар их үүрэг гүйцэтгэсэн ба  манай  анхны  бага  эмч  сувилагчдаас  Эрүүлийг хамгаалах байгууллагатай  50 шахам жил амьдралаа холбосон  аймгийн  эмнэлгийн  хэлтсийн  анхны дарга Мандалжавын Содов юм.

            1944  онд  анхны  үндэсний их эмчээр  Самбуугийн  Гомбожав ирж эмнэлгийн хэлтсийн дарга, ерөнхий эмчээр  ажилласан  байна.
            1949 оноос  Д.Балдандорж, Ч.Батмөнх, Н.Даш, С.Дүгэржав, Загдаа, А.Өлзийхутаг  нар  ажиллах  болж үндэсний мэргэжилтнээр  хангагдаж  эхэлжээ.
            1952 оноос  хүүхэд,  дотор, мэс  заслын  чиглэлээр  нарийн  мэргэжлийн тусламж  үзүүлдэг  болсон ба 1966 онд 15 ортой хүүхдийн  больництой  боллоо.

            Үе үеийн ерөнхий  эмчээр: Ч.Гомбосүрэн, Л.Баатар, Ц.Жамсранжав, Ц.Сүхбаатар, Б.Сүхбаатар, Я.Гармаа, Д.Бор, М.Энхтуяа, С.Жанчив, Д.Мөнхзул нар  ажилласан.

Одоогоор  Аймгийн нэгдсэн  эмнэлэг  нь  Монгол  улсын  бүртгэлийн  гэрчилгээтэй,  275  ажилтан, ажилчидтай,  нийгмийн  даатгалын  115,  төсвийн  40  ортой  ажиллаж   амбулатори , стационарын  чиглэлээр  эмчилгээ, оношлогоо,  үйлчилгээ  урьдчилан  сэргийлэх ажлыг  гүйцэтгэж  байна.
            Тус  эмнэлэг  нь  нийт  15  тасаг  нэгжтэй  Тасаг  бүр  тасгийн  эрхлэгч, ахлах  сувилагчтай  үйл  ажиллагаагаа  явуулж  байна.  Мөн  2005  онд  Сувилгааны  албыг  шинээр  зохион  байгуулж   сувилахуйн тусламжийг  боловсронгуй   болгох  үүднээс   сувилагчийн   мэргэжлийн   асуудал,  зарим  өвчнүүдийн  үед  хийгдэх  сувилгааг  мэргэжлийн  өндөр  түвшинд  үзүүлэх   асуудлыг  хэрхэн  шийдвэрлэх  тал  дээр  гол  анхаарлаа  хандуулан  ажиллаж  ирсэн. Уг  алба  ажил  үйлсээрээ    2006  онд  Улсад   “Шилдэг  сувилгааны  алба “-аар шалгарч  байсан.
            2008 онд  Уламжлалт  :эмчилгээний  тасгийг  8  ортой  шинээр  нээн  ажиллуулж эхэлсэн нь үйлчлүүлэгчдэд  таатай  сэтгэгдэл  төрүүлж , үүний  улмаас 2010  онд  тус тасгийг  10  ортой  болгож  өргөжүүлэн ажиллаж  байна.

            Тус  нэгдсэн  эмнэлэг  нь   эмч  мэргэжилтэнүүдийнхээ  мэдлэг, мэргэжил  ур чадварыг  дээшлүүлэхэд  байнга  анхаарч  туслаж  дэмжиж  ажилладаг.
            Манай  эмнэлэгт  олон  жил  тогтвор  суурьшилтай  ажилласан,  мэргэжлийн  өндөр  ур  чадвартай  олон  эмч, ажилтан  ажилладаг. Үүнд:  Монгол  улсын  гавъяат  эмч  эмэгтэйчүүдийн  зөвлөх  эмч  Д.Чулуун, Монгол  улсын  хөдөлмөрийн  хүндэт  медальтай  эмч  нар:  Хошой  алтан  гадас одонт , МУ-ын  эрэлхэг  мэс  засалч, магистр эмч  Д.Жамбалдорж, Алтан гадас одонт Ч.Лхам, эх барих эмэгтэйчүүдийн  мэргэжилтэн  Я.Гармаа, тэргүүлэх  зэрэгтэй  эмч Ц.Чулуунцэцэг, мэс заслын эмч клиникийн  профессор Ц.Хүрэлбаатар,  ААЭОрлогч  Л.Батбаяр, магистр эмч  Я.Багсансүрэн,  сэтгэл мэдрэлийн зөвлөх эмч  Д.Дамдин, сүрьеэгийн их эмч  С.Балжинням,  2001  оны  “ Аймгийн  тэргүүний  шилдгийн  шилдэг залуу сэхээтэн “ эмч  С.Ганзориг, 2004 он, 2006 оны   “Аймгийн  шилдэг  залуу  эмчээр “  Хүүхдийн их эмч АУ-ны магистр  Д.Мөнхзул, Монголын  залуучуудын  холбооны  “Тэргүүний залуу”  алтан  медальт эмч  Д.Мөнхзул, З.Дэлгэрмаа, ерөнхий сувилагч  Д.Туяацогт, Монголын  залуучуудын  холбооны  “ Хөдөлмөрийн  алдар “  алтан  медальт   сувилагч  Д.Мөнгөнчимэг, Ж.Одончимэг, ЭМЯамны  Тэргүүний  ажилтан хүндэт тэмдэгтэн  49,  ЭМЯамны  Жуух бичигтэн  108 ,   Эрүүл  мэндийн  алба  үүсч  хөгжсөний  80  жилийн ойн  дурсгалын  тэмдгээр  25  ажилтан, Клиникийн  професор :  их эмч  Ц.Хүрэлбаатар, Ц.Чулуунцэцэг, С.Жанчив, Д.Оюумаа, Д.Туяа , Тэргүүлэх  зэрэгтэй их  эмч нар:  Д.Туяа, Ц.Хүрэлбаатар, Тэргүүлэх  зэрэгтэй  сувилагч : Ш.Алтансувд, Д.Туяацогт, Я.Энхбаяр, Ч.Цэвэлмаа, Ж.Батбаярмаа ,М.Энхбаяр, Л.Адъяа
Ахлах  зэрэгтэй  их  эмч : М.Урансайхан, Д.Мөнхзул, Ж.Нарандэлгэр, Ж.Уранчимэг, Д.Барцэцэг, Д.Оюумаа, Д.Энхтуяа, С.Тунгалаг,С.Ганзориг
Ахлах  зэрэгтэй  сувилагч : Г.Болортуяа, Ц.Амарзул, Ж.Эрдэнэтуяа, Ц.Дөлгөөн, Т.Бүрэнцэцэг, Б.Сугар, Га.Болортуяа,
Мэргэшсэн нягтлан бодогч С.Бямбаа , Ахлах зэрэгтэй :Хүний  нөөцийн ажилтан  Д.Эрдэнэтуяа  нарын  мэргэжлийн  өндөр  зэрэгтэй  эмч,  мэргэжилтнүүд  ажиллаж  байна.

            Тус  эмнэлгийн  түргэн  тусламжийн  алба  нь  нийт  12  суманд  үйлчилдэг,  алслагдсан  сум  нь  200  километр  зайтай,  нийт  машин  9,  үүнээс  алсад 5 машин,  дотор  дуудлаганд  4  машин  үйлчилдэг  ба  жилд  дунджаар  сумдын дуудлага  11200,   аймаг  тойрсон  дуудлага  903,  төвийн  дуудлага 8000  байна.

·         2002  оны  12-р сард   тус  эмнэлгийн  барилгын  өргөтгөлийг  40  сая 
төгрөгний хөрөнгө  оруулалтаар  ашиглалтанд  оруулснаар  шүүх-патоанатомийн  тасгийг  шинээр   байгуулж,  сэргээн  засах эмчилгээний  тасгийг  өргөтгөн  үйл  ажиллагаа  явуулж  байна.   Манай  аймагт  Монгол-Германы  хамтарсан  Нөхөн үржихүйн  эрүүл  мэндийн  салбарт  дэмжлэг  үзүүлэх төсөл  2001  оноос хэрэгжиж ,   хүн  амд   үзүүлж  буй  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээний  чанарыг  сайжруулах, үйлчлүүлэгч  болон  олон нийтийг  аль  болох  олноор  хамруулж  , өсвөр  залуу  үеийнхэн,  эмзэг  бүлгийнхнийг  үйлчилгээнд  хамруулах  зорилгоор  НҮЭМ   цогцолборыг   нээн  ажиллуулж  байна.

·         2008  онд  НҮБ-ын  хүн  амын  сангаас  “Сайн дурын зөвлөгөө
шинжилгээний  кабинетийг  шинээр  нээн  ажиллуулж  байна.
·         2008  онд  Швейцарийн  Хил  хязгааргүй  шүдний  эмч нартай 
хамтран  ажиллаж   иж  бүрэн  тоног  төхөөрөмжтэй  шүдний  кабинетийг  бий  болгосон.
·         2010 оны  1-р сараас  эхлэн  НҮБ-ын  хүн  амын  сангаас “  Ирээдүйн 
босго “ төвийг  шинээр   байгуулан  нээн   ажиллуулснаар   өсвөр  насныханд  эрүүл  мэндийн тусламж  үйлчилгээг  үзүүлэх, тэр  дундаа  нөхөн  үржихүйн  эрүүл  мэндийн тусламж  үйлчилгээг  түлхүү  үзүүлж  байна.

·         2009  онд  ЭМСХХ-3  төслийн  хүрээнд  694, 5  сая  төгрөгийн  хөрөнгө 
оруулалтаар  нэгдсэн  эмнэлэгт  их  засвар  орж,  2010 онд   орон нутгийн хөрөнгө оруулалтаар   650  сая  төгрөгөөр  халдварт, сүрьеэгийн 30 ортой  эмнэлэг шинээр  баригдаж үйлчлүүлэгч  болон ажилчдыг  ажиллах ая  тухтай  цэвэр  , цэмцгэр  орчныг  бүрдүүлж  чадлаа.

            Мөн  ЭМЯамны  хөрөнгө  оруулалт болон  бусад  төсөл  хөтөлбөрөөр  орчин үеийн  багаж  тоног  төхөөрөмжөөр   хангагдаж ажиллаж  байна. Жнь: Компьютер томографийн аппарат,  телевизийн  системтэй  рентген  аппарат, допплертэй  ЭХО аппарат, амьсгалын аппарат, Дизкамер, ЭКГ 24 сувагтай  гэх мэт/

No comments:

Post a Comment