АНЭ-ийн даргын 2011 оны 5 –р сарын
04-ны өдрийн.....тоот тушаалын
хоёрдугаар хавсралт
Жижүүр эмч нарын ажиллах журам
1. АНЭ-ийн жижүүр эмч нар нь ажлын өдөр 13:00 цагаас 14:00 цаг, орой 18 :00 цагаас дараа өдрийн 09:00 цаг, ажлын бус өдөр өглөөний 09:00 цагаас дараа өдрийн 09:00 цаг хүртэл үйлчлүүлэгч нарт эмнэлгийн 2 дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
2. Жижүүр эмч нарын ахлагч нь эмч нарын болон эмнэлгийн бусад үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд 1-р нэрийн эмч нь ахлагч байна.
3. Байгууллага дээр болж буй тулгамдсан асуудлыг ахалж буй эмчээр дамжуулан байгууллагын удирдлагад шуурхай мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
4. Жижүүр хийж байгаа эмч нар нь багаар ажиллах зарчмыг баримтлан онош тодорхой бус хүнд өвчтөнд хамтарсан үзлэг хийж шийдвэр гарган ажиллана.
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ЭЭОрлогчоор ахлуулан эмч нарын зөвөлгөөнийг хийж шийдвэрийг цаг алдалгүй гаргаж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ.
5. Шаардлагатай тохиолдолд бусад мэргэжлийн эмч, ажилтан ажилчдыг дуудан ажиллуулах бөгөөд энэ тухай жижүүрийн мэдээ болон илүү цагийн бүртгэлд үнэн зөв бичиж гарын үсгээр баталгаажуулна.
6. Жижүүр эмч нар нь ажлын бус цагт биечлэн хүлээлцэж энэ тухай болон жижүүрийн явцын тухай жижүүр эмчийн мэдээний дэвтэрт тодорхой дэлгэрэнгүй бичсэн байна.
7. Хүлээн авахад ирсэн хүнд өвчтнийг тухайн чиглэлийн эмч нар үзэж амь насанд аюултай шинж тэмдгийн эсрэг яаралтай тусламжийг хөнгөн шуурхай цаг алдалгүй үзүүлж эмнэлэгт хэвтүүлнэ.
8. Жижүүр хийсэн эмч нар нь үдийн өмнө 4 цаг ажиллах бөгөөд үдийн хойно 4 цагийн амралтийг биеэр эдэлнэ. Хэрэв тухайн үед ажлын шаардлагаар амарч чадаагүй бол байгууллагын удирдлагатай тохиролцон шийдвэрлүүлнэ.
9. Хариуцсан тасгуудын хүнд өвчтнийг 2 цаг тутам, хүндэвтэр өвчтнийг 4 цаг тутам, хэвтэн эмчлүүлэгсдийг нэг бүрчлэн эргэлтээр үзэж, бүх хариуцсан тасгаар обход үзлэг хийж өвчний түүхэнд тэмдэглэлийг цаг минуттай бичилт хийсэн байна.
10. Жижүүрийн хугацаанд хийвэл зохих үүрэгт ажлаа дутуу хийсэн /хүнд өвчтөнөө хянаагүй, хүн хүндрүүлсэн, шаардлагатай тохирох арга хэмжээг аваагүй гэх мэт / тохиолдолд ажлын бус цагаар ажилласан мөнгийг тодорхой хувиар хасах, хариуцлага хүлээлгэх, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд шууд дараагийн жижүүр эмчийг дуудан ажиллуулах болон бусад хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлнэ.
11. Ажлын цагт багтаан үзүүлж болох тусламж үйлчилгээг цаг алдан ажлын бус цагт үзүүлсэн тохиолдолд буруутай этгээдэд байгууллагын захиргаа цалингийн хариуцлага тооцон ажиллана. / гарсан хохирлын хэмжээгээр/
12. Эмгэг анатомийн туслах ажилтныг эзгүй үед цогцосыг ар гэрт хүлээн авах тасгийн бага эмч нар хүлээлгэн өгөх тохиолдолд 103 дуудлагыг 3-р нэр буюу дотор , мэдрэл, халдварт,сүрьеэгийн тасагт жижүүр хийж буй эмч нар диспетчер бага эмчийг иртэл дуудлагыг хүлээж авна.
АНЭ-ийн даргын 2011 оны 5 –р сарын
04-ны өдрийн.....тоот тушаалын
гуравдугаар хавсралт
Хүлээн авах–яаралтай тусламжийн эмчийн
бэлэн байдлыг хангаж ажиллах журам.
1. Хүлээн авах-яаралтай тусламжийн тасагт их эмч нар 8:16-аар 24 цагийн турш эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй чанартай үйлчилгээг үзүүлнэ.
2. Төрөх гэж буй эх болон гэнэтийн өвчин, осол , гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг ямар ч нөхцөлд цаг алдалгүй үзүүлэх.
3. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт онош тодруулах зорилгоор 1 ор, мөн эрчимт эмчилгээний өрөөг нээн ажиллуулах ба шаардлагатай багаж тоног төхөөрөмж, эм ,ороох боох материалын бэлэн байдлыг хангаж ажиллана.
4. Ажлын бус цагаар хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хандсан үйлчлүүлэгч тухайн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай өвчин эмгэгтэй бол зохих мэргэжлийн тасагт хэвтүүлэн эмчилнэ.
5. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлэгчийг ажиглах зорилгоор хэвтүүлснээс хойш оношийг тодруулахад шаардлагатай лабораторийн болон багажийн шинжилгээг 24 цагийн дотор бүрдүүлнэ.
6. Үйлчлүүлэгчдийн оношийг тодруулахад хүлээн авах,яаралтай тусламжийн тасгийн эмч нь төрөлжсөн мэргэжлийн зөвлөх эмч нарын хамтарсан зөвлөгөөн хийнэ. Жич : Зөвлөх эмч амралттай, чөлөөтэй, өвчтэй, сургалтанд явсан үед тухайн төрөлжсөн мэргэжлийн эмчийг оролцуулан зөвлөгөөн хийж оношийг тодруулна. Онош тогтоогдсон даруй холбогдох тасагт шилжүүлнэ.
7. Шилжүүлэхдээ ЭМСайдын 13А маягтыг хөтлөн шилжүүлж биеэр хүлээлгэн өгч, хүлээн авсан эмч гарын үсэг зурна.
8. Шилжүүлж байгаа болон хүлээн авч байгаа тасгийн эмч “ Эмчлүүлэгчийг хүлээн авсан бүртгэл”-д дэлгэрэнгүй тэмдэглэлийг нэг бүрчлэн хөтөлнө.
9. Хэрвээ үйлчлүүлэгчийн онош тодорхой, гэрээр эмчлүүлэх боломжтой бол шаардлагатай зөвлөгөө өгч, эмийн болон бусад эмчилгээг зааж сум, өрхийн эмчийн хяналтанд шилжүүлнэ.
10. Эрчимт эмчилгээний өрөөнд хүнд өвчтөн байгаа тохиолдолд сэхээний сувилагч болон эмч нарыг мэргэжлийн чиглэлээр дуудаж тусламж үйлчилгээг үзүүлнэ.
11. Алс болон төвийн дуудлагыг цаг алдалгүй шуурхай зохицуулж гаргана.
12. Дуудлагын хуудас болон журналыг цаг тухайд нь бүрэн бөглөх.
13. Тухайн ээлжийн эмч нар нь диспетчер болон түргэн тусламжийн жолоочийн үйл ажиллагаанд хяналт тавьж , удирдлага арга зүйгээр хангаж ажиллана.
14. Хүлээн авах яаралтай тусламжийн эмч болон тасгийн үйл ажиллагаанд ЭЭОрлогч тогтмол хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллана.
No comments:
Post a Comment